• (+976) 99082355, 99006980, 99038196
  • info@jgi.mn

20

08-р сар

"ГОВИЙН ЭРИН САН"

2020 оны 08 сарын 20

“Говийн Эрин Сан” нь 2020 оны 03-р сарын 18 ны өдөр шинээр байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн ТББ юм.  

Өнөө цагт Говь нутаг маань Монгол улсын эдийн засгийн суурь болж, Говийг дэлхий нийтээрээ сонирхон судалж, хамтран ажиллах эрмэлзэлтэй болоод байгаа билээ. Тийм учраас энэ нутгийн уугуул иргэд бид уламжлал соёлоо хадгалахын зэрэгцээ, бидэнд дэлхийн хөгжил, соёл иргэншилтэй хөл нийлүүлэн алхах, үүнд үр хойчоо хөгжүүлэн бэлдэх зайлшгүй үүрэг хариуцлага бий болж байна.

Говийн эзэн бидэнд дэлхийн жишигт нийцсэн эрүүл, аюулгүй, орчинд аж төрөх, хүүхэд залуучууддаа өндөр боловсрол эзэмшүүлэх, Эрүүл зөв нийгмийг бүрдүүлж чадах өргөн их боломж, байгаа нь харагдаж байгаа учир уг санг байгуулсан билээ.

Зорилго: Өмнөговь аймгийн Ханбогд сум, цаашлаад аймгийн хэмжээнд Байгаль орчин, Боловсрол, Эрүүл мэнд, Урлаг спортын чиглэлээр нутгийнхаа, ард иргэдийнхээ хөгжилд түлхэц өгөхүйц арга хэмжээ зохион байгуулж, мэдэгдэхүйц үр дүнд хүрэх зорилготой.

Үүнд дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөв:

1. Ногоон Ханбогд Уралдаан. 

Ханбогд сумын төвийг ойжуулах.

2. Улсын хамгаалалтанд байгаа байгалийн цогцолборт газруудын танилцуулга хийх.

Ханбогд сумын байгалийн үзэсгэлэнт газруудыг олон нийтэд таниулах, сурталчилах, хайрлан хамгаалахад уриалах.

3. Мөрөөдөлтөй Ханбогд хөтөлбөр.

Ханбогд сумын хүүхэд, залуучуудыг ирээдүйдээ тэмүүлэлтэй болгож төлөвшүүлэх.

4.Эрүүл Ханбогд хөтөлбөр.

Сумын амжиргааны түвшин доогуур иргэдийн эрүүл мэндэд эрт үзлэг оношлогоо хийлгэх.

5. Хоггүй Ханбогд хөтөлбөр.

Өргөжин тэлж буй Ханбогд сумаа хоггүй байлгаж хэвшүүлэх, “Хоггүй Хот” болгох.

Эдгээр ажлуудаас гадна:

Бусад аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдийг Нийгмийн туст ажилд уриалах, Сангийн үйл ажиллагаанд хамруулах.

Бусад төрийн бус байгууллагуудаас нийгмийн тусын тулд явуулж байгаа ажлыг дэмжих.

Иргэдийн санаачилж эхлүүлсэн нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжин урамшуулах.

“Говийн Эрин Сан”-гийн зорилгод нийцсэн бол хувь хүний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлыг санхүүжүүлэх.

“Говийн Эрин Сан”-гийн зорилгод нийцсэн төслийг төрийн байгууллагаас хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг тасралтгүй хийж гүйцэтгэх болно.

web: http://gef.mn/

 

 

Сүүлд нэмэгдсэн

МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 03 сарын 22
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 03 сарын 18
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 03 сарын 08
САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ 2024 оны 02 сарын 09

Хуваалцах